“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" сэдэвт семинар болов

Төрийн байгуулалтын байнгын хороо Канадын элчин сайдын яамтай хамтран “Сонгуулийн санхүүжилт- шинэчлэлийн асуудал”сэдэвт семинарыг Иргэний танхимд зохион байгууллаа.

Семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлсэн үгэндээ, “Сонгуулийн тухай хуулиас гадна Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгүүд улс төрийн санхүүжилт буюу сонгуулийн санхүүжилт, түүнчлэнулс төрийн кампанит ажлын болон улс төрийн намын санхүүжилт гэсэн хоёрүйл ажиллагааг цаашид сайжруулж хуульднарийвчлан тусгах шаардлагатай байгаа юм. Төрийн зүгээс дээрх санхүүжилтийн алийг ньсанхүүжүүлэх нь оновчтой болох, ялангуяа сонгуулийн үеэр гарч байгаа зардлыг хэрхэнбагасгах, улстөрчид хандивлагчдаас хэрхэн хараат бус байх, эргээдямар хариуцлага тооцох, хэн хяналт тавих зэрэг асуулт ихээхэн анхаарал татажбайна. Иймд энэ чиглэлээр Канадын мэргэжилтнүүд бидэнтэй өөрийн орны туршлагаас хуваалцана гэж найдаж байна” гэлээ.

Уг семинарт Онтариогийн Сонгуулийн хорооны хэрэгжилтийн газрын захирал ноён Жонатан“Сонгуулийн санхүүжилтийн зохицуулалтын зарчим” болон “Хяналт ба хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр, сонгуулийн санхүүжилтийн дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлж хянахад гурван зүйл шаардлагатайг хэлсэн. Үүнд, тогтолцоог зохицуулах мандадтай төв байгууллага, хууль тогтоомжийн зохистой дэмжлэг, хяналтын хандлага нь стратегийн эрсдэлд суурилсан байх шаардлагатай болохыг тодотголоо. Энэхүү семинарт Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газрын холбогдох албаны хүмүүс, иргэний нийгмийн судлаачид оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ