Нисэх онгоцны шинэ буудалтай танилцах ажил хойшиллоо

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр 10.00 цагт Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцах байсан. Гэсэн ч цаг агаарын улмаас тэнд ямар ч техник ажилд гарахгүй, ажлын нөхцөл байдал сайн мэдэгдэхгүйучраас уг ажлыг хойшлуулсан байна.

Улаанбаатараас 54 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигтийн хөндийд 3600 метр урт нислэгийн талбай бүхий онгоцны шинэ буудал барих ерөнхий гүйцэтгэгчийг оны өмнөхөн шалгаруулсан юм.

Уг төсөлд “Мицубиши-Чиёода”, “Шимизү-Данипо” корпораци түншлэлийн санал ирүүлснээс “Мицубиши-Чиёода” шалгарсан байна. “Жайка” байгууллагын хөнгөлөлттэй зээлээр дээрх ажлыг гүйцэтгэх аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ