Ц.Элбэгдорж шилдэг улстөрчөөр тодорчээ

"MPO" судалгааны төвөөс иргэдийн дунд "Маргааш сонгууль болвол хэнийг дэмжих вэ?" гэсэн судалгаа явуулжээ. Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэн хамрагдсан байна.
"Хэрвээ маргааш сонгууль болбол аль нам, хүчинд саналаа өгөх вэ?" гэж асуухад 38 хувь нь АН-д, 24,5 хувь нь МАН-д, 8,9 хувь нь МАХН, 1,5 хувь нь ИЗНН, 0,1 хувь нь МҮАН-д саналаа өгнө гэсэн бол 26,3 хувь нь "мэдэхгүй" гэж хариулжээ.
Мөн иргэдийн дунд хамгийн өндөр рейтингтэй байгаа улстөрчөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэсэн байна. Санал асуулгад оролцсон иргэд дараах байдлаар Монголын топ улс төрчдийг нэрлэжээ. Үүнд,
1. Ц.Элбэгдорж -30 хувь
2. З.Энхболд - 10,9 хувь
3. Н.Алтанхуяг- 9,7 хувь
4. Э.Бат-Үүл- 8,1 хувь
5. С.Ганбаатар- 2,3 хувь
6. Б.Бат-Эрдэнэ- 1,5 хувь
7. С.Оюун- 1 хувь
8. Х.Баттулга - 1 хувь
9. Энэ гээд хэлчих хүн алга- 19,1 хувийн санал өгчээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ