Өршөөлийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Цог, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийгУлсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр өргөн барив.

Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ