Ерөнхий сайд банга хүртэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт УИХ-ын гишүүд хатуухан үг "чулуудаж" байна. Тэрбээр 2014 Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн асуултад хариулахдаа тун хүндэтгэлгүй хандсан нь ийнхүү хатуу үг сонсоход хүрэв.

Жишээ нь УИХ-ын дэд дарга Л.Цог “Засгийн газрын тэргүүн Төсвийн тухай хуулийн төслийг ярихдаа хүндэтгэлгүй хандсан.

УИХ-ынхаа дээрээс харж байна. Энэ араншингаа тат. УИХ ялсан намын даргын эрхэнд байна гэж үгүй. Үүнийг бодолцоорой гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ерөнхий сайд төсвийн мэдээлэл хийхдээ гишүүдээ хүндэтгэсэнгүй. Асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гэж зөрж яриад байна. Энэ зангаа татаарай” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ