Төсвийн тодотголын тухай хуулийн төсөл өргөн барив

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.
Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэгт үндэслэн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын орлого зарлагын хэмжээг өөрчлөх, тогтворжуулалтын сангийн орлогыг тус тус шинэчлэх зэрэг заалтууд тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар үүсч буй төсвийн орлогын тасалдал нөхөгдөж, санхүүжилт хангагдах юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ