ТЕГ-аас Танхай эмээд сануулга өгчээ

Монголын твиттерчдийн дунд “Танхай эмээ” нэрээрээ олны танил болсон жиргээчин өнгөрсөн баасан гаригаас хойш жиргэхээ больсон. Учир нь ТЕГ-аас нууц нэр ашиглан хэн нэгний нэр хүндэд халдаж болохгүй гэсэн сануулга авсан учир ийнхүү жиргээний ертөнцөөс бүрмөсөн явжээ. Тэрбээр сүүлд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дургүйцлийг хүргэсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шүүмжилж болно. Доромжлол, гүтгэлгийг цаашид тэвчихгүй юм байна” хэмээн Танхай эмээд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг даалгавраар Танхай эмээг устгасан гэх яриа гараад байгаа билээ. Юутай ч Танхай эмээ “Жиргээ баяртай. Боломж гарвал дахин уулзана гэж найдаж байна” хэмээн хамгийн сүүлд жиргэсэн байна.

Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ