Чуулганы нэгдсэн хуралдаантай

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган үдээс хойш хуралдана. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Мөн зарим ажлын хэсгүүд хуралдана.
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ