С.Ганбаатар гишүүн 17 сая төгрөгийн машин унадаг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд гишүүн болсноосоо хойшхи төсөвт зарцуулсан зардлаа тайлагналаа. Тэрбээр хурлын эхэнд сардаа нэг сая 267 мянган төгрөгний үндсэн цалинтайгаа дуулгав. Үндсэн цалин дээр нь онцгой нөхцлийн нэмэгдэл 30 хувийг нэмээд нийтдээ нэг сая 648 мянган төгрөгний цалин авдгаа мэдэгдсэн юм. Мөн гишүүний зарцуулах боломжтой мөнгөн төсвөөс 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгөөс албан томилолт, унаа, мэдээлэл сурталчилгаа, зочны хүлээн авалт, ном хэвлэл, гадаад арга хэмжээний бэлэгдурсгал зэрэгт зарцуулжээ. Үүнээс арван сая төгрөгийг нь хуулийн төсөл боловсруулахад зарцуулсан байна. Мөн өөрийн эзэмшлийн газаргүй, өвлөж авсан гурван сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хөөрөг,70 сая төгрөгийн үнэтэй угсармал бетонон орон сууц, 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Toyota RAV-4 автомашин, хурдан удмын гурван адуу, 50 үхэр, 30 ямаатай гэж хөрөнгө орлогын талаараа мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ