659 хүнд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комиссуудэнэ оны гуравдугаар улиралд хийсэн ажлаа дүгнэв.

Энэ хугацаанд салбар комиссууд хэлмэгдэгсэд болон тэдний төрөл төрөгсдөөс 200 гаруй өргөдөл, 470 гаруй санал хүсэлт хүлээн авч тэдгээрийг үндсэнд нь шийдвэрлэсэн байна.

Салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүсэлт тавьснаар хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 659 хүнд 18 сая гаруй төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг, мөн 320 гаруй хүнд 5 сая төгрөгийн эд бараа, хүнсний зүйлийн тусламжийг тус тус үзүүлжээ.

Мөн улиралд Тагнуулын Ерөнхий Газрын Архив бүртгэлийн хэлтсээс архивын лавлагаа, цагаатгасан тухай шийдвэрийн хуулбарын хамт 19, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын лавлагаа 19, Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын газраас цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ 6 ширхэгийг тус тусалбаны шугамаар захиалан авч нэхэмжлэгчдэд олгох ажлыг салбар комиссууд зохион байгууллаа.

Түүнчлэнхэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний нэр төрийг сэргээх, мөнхжүүлэх талаар багагүй ажил зохион байгуулсан байна.

Үүнээс гадна салбар комиссуудУлсын комисс болон холбогдох бусад байгууллагуудад хандаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд орон байр, тэтгэмж, тусламж үзүүлэх асуудалд анхаарах, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж буй зээл тусламжид хэлмэгдэгсдийг хамруулах, хэлмэгдэгсдэд олгож буй нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, цагаатгалын хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгах, хэрэг материал нь олдохгүйн улмаас цагаатгагдаагүй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх зэрэг санал хүсэлтүүд гаргасан байна гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ