Н.Алтанхуяг: Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн сонирхсон асуултад сайд нар хариулт өгч байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтауяг "үнэ тогтворжуулах хөтөлбөр дийлэнхдээ амжилттай хэрэгжсэн. Ерөнхий дүнгээрээ Засгийн газар, Монголбанк компаниудад мөнгө өгч байгаа хэрэг бус, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаар дамжуулж зээл олгож, нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн хэрэг. Өнгөрсөн жил махны нийлүүлэлт дээр 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гараад буцаад төлөгдсөн.Цементийн үнэ дээр өнгөрсөн тавдугаар сард дэвшил бий. Бүтэн таван сар үнэ нь тогтвортой байж байгаад сүүлийн нэг сард өөрчлөлт орлоо. Цаашдаа бид хөтөлбөрт хамрагдаж, үнэ бууруулна гэж орчихоод авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан байгааг ил тод зарлана. Цементийн үнийг тогворжуулна гэж хөтөлбөрт хамрагдсан компаниудыг шалгах ажлын хэсэг гаргалаа. Хөрөнгө оруулалт 400 орчим тэрбум төгрөгөөр тасраад байгаа. Гэхдээ бид нийт дүнгээр тооцвол түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ