Д.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргалаа

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд АТГ-аас хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, түүнд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл ангийн 263.2 дахь зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэгвэлтус дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорт хандан гаргажээ. Тэд “Хууль бус тендер болон хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд гэрчүүдэд албан тушаалаа ашиглан нөлөөлөх, эд мөнгө амлах, шагнаж, урамшуулах, ажлаас халах, албан тушаал санал болгох зэрэг дарамт шахалт үзүүлж болзошгүй байгаа учраас ажлаас нь түр түдгэлзүүлж өгнө үү" гэжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ