Польш улсын Ерөнхийлөгч айлчилна

Монгол Улсын Еренхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Бронислав Коморовскигийн айлчлал энэ сарын 21-ний өдөр эхлэх бөгөөд айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Еренхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзах юм байна. Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски1952 онд төрсөн бөгөөд Бельгийн гүнж Матильдагийн эх Анна Коморовска нь Коморовскийн язгууртан удмынх юм байна. Б.Коморовскийн эцэг, Зигмунт Коморовски нь Африк судлаач эрдэмтэн, дипломатч байжээ. Тэрбээр Варшавын Их сургуулийг дүүргэсэн бөгөөд эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг гэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ