А.Тлейхан: Должин эмээгийндээ очиж, бодит байдлыг харах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр А.Тлейхан гишүүн "Энэ жил 93 төрлийн барааны 55 хувь нь өссөн гэсэн дүнг Статистикийн Үндэсний хорооноос гаргасан байна. Гэтэл энэ мэдээ Засгийн газрын мэдээлэлтэй зөрөөд байна. Ерөнхий сайд вакум орчноосоо гараад тэр Долоон буудалд байдаг Должин эмээгийндээ очиж, бодит байдлыг харах хэрэгтэй. Инфляци өнөөдөр 9,9 хувьтай байна. Валютын ханш ийм байхад 2014 онд инфляци 8 хувьтай байх нь эргэлзээтэй" гэв.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ