Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Тайланд улсын Бангкок хотноо ирэх 11 дүгээр сарын 4-8-нд болох Тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад Зам, тээврийн сайд А.Гансүх оролцоно. Энэ үеэр Азийн Автозам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод олголоо.
- “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд олголоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын 21-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ