“TOP-150” өргөмжлөлтэй “Алтан Дорнод Монгол” ХХК татварын өрөөр дээгүүрт жагсч байна

Монгол Улсад 152 аж ахуй нэгж 34.7 тэрбум төгрөгийн татварын өртэй. Эдгээр аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёр ч банкны дампуурлын хэрэгт нэр холбогдсон “Монгол газар” түүний охин компани болох “Эм жи эйч” компани тэргүүлж байна.
Түүний араас шатахуун импортлогч, уул уурхайн үйлдвэрлэл, эрхлэгч “Жамп” компани орж байна.
Одоогоор татварын өрөөр тэргүүлэгч энэ хоёр компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь Татварын ерөнхий газрын нэхэмжлэлээр түр зогсоож, “Монгол газар”, “Эм жи эйч”, Жамп” компанийг битүүмжлээд байна.
Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр тодруулдаг “TOP-150” аж ахуйн нэгжид багтсан “Алтан Дорнод Монгол” компанийн татварын өрөөр нэлээд дээгүүрт явж байна. Харин үүний араас “Сити такси, “”Эрдэс холдинг”, Ханийн материал” Эм Жи Эйч” зэрэг аж ахуйн нэгжийн нэрс “хар жагсаалт”-д багтжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ