Зарим сайдыг эргүүлэн татахаар ярьж эхэлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Харин түүний эзгүйд УИХ дахь намын бүлгүүд дунд шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг огцруулах талаар яригдаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай ярьж байгаа гэнэ. Учир нь Ч.Улаан сайд төсвийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн, Н.Удвалыг эрүүл мэндийн салбарын доройтол,Н.Батбаярыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа гэдгээр огцруулах үндэслэл яригдах болсон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ