Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганаар оруулахаар боллоо. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хойшлуулахаар боллоо. Эдгээр хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг дээр хэлэлцээгүй учир ийнхүү хойшлуулсан. Гэхдээ эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэж байж 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учир яаралтай шийдэхийг хүсэв.-
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ