Францын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлал өнөөдөр эхлэх бөгөөд айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх гэнэ.
Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ