Ж.Энхбаяр намын даргад өрсөлдөхгүйгээ мэдэгдлээ

МАН-ын XXVII Их хурал энэ сарын 27-нд эхэлнэ.Энэ удаагийн хурлын хамгийн чухал асуудал бол намын удирдлагыг томилох асуудал юм. Энэ ч утгаараа намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар тодроод байгаа. Энэхүү жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр нарын нэр багтаж байгаа. Харин Шинэчлэлийн хорооныБодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарласан. Гэтэл энэхүү жагсаалтад байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлалаа. Тэрээр "Энэ бол хэн нэгэн хүн дарга болох асуудал биш. Мөн намын гишүүдийн ч асуудал биш. Үүнийг их өргөн хүрээнд харах ёстой. Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй. Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" гэх тайлбарыг өгсөн юм.
Б.Тэмүүлэн

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ