Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтаас 264 төсөл, арга хэмжээ хасагдаж байсан бөгөөд эдгээрээс 130 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 104 төсөл арга хэмжээг 2014-2015 онд улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр гишүүд санал нэгдсэн байна. Мөн 77 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 71 арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Ийнхүү Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололуудаар санал хураалт явуулж дуусан, Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.
Б.Тэнүүн

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ