О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэж үзэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Тэрбээр Засгийн газрын 122 тоот тогтоолд үндэслэн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 25 дугаар зүйлийн 17... УИХ...улсын төсөв түүний гүйцэтгэлийн тайланг батлах зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Учир нь Хууль зүйн дотоод хэргийн яамны барилга болон Улсын мөрдөн байцаах газрын барилгыг дуусгана гэдэг нэрээр батлагдаагүй төсөв оруулж ирсэн гэж үзжээ.Тэрбээр ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ