Чуулган түр завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Үдээс өмнө хуралдсан чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга М.Энхболд удирдаж, хуралдаанаар Засгийн газарт үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж 80.8 хувийн саналаар баталж,Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Чуулганы хуралдаан 12.30 цагт Хүндэтгэлийн хуралдаанаар үргэлжилнэ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Канадын Амбан захирагч Дэвид Жонстон үг хэлнэ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ