Ерөнхий сайд асан Д.Содномыг Чингис хааны одонгоор шагнана

Ирэх сарын 4-ний өдөр Эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Бахархлын өдөр тохиож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2013 оны хооронд бүрэн эрхийнхээ хүрээнд түүх соёлыг хамгаалан үлдээхээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Эдгээрийн нэг бол Эзэн Чингис хааны төрсөн өдрийг тогтоох ажил байсан. Тиймдээ ч арваннэгдүгээр сарын 4-ний өдрийг Чингис хааны төрсөн өдөр болгож, УИХ-иар баталсан. Энэхүү өдөр бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Харин энэ жилийн тухайд энэхүү өдрийг тохиодуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэг бол Чингис хааны одонгоор Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч Д.Содномыг шагнахаар болсон. Мөн чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан болно гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ