МАН-ын Бага хурал маргааш болно

Монгол Ардын намын 27 дугаар Их хурал болохтой холбогдуулан Бага хурал маргааш хуралдана. Энэхүү хурлаар Их хуралд танилцуулах намын даргын илтгэл болон удирдах зөвлөлийн тайлан зэргийг хэлэлцэх аж.
Энэ удаагийн намын Их хурлаар намын шинэчлэл болон намын бодлого, дүрмийн шинэчлэл, намын үйл ажиллагаа, хөгжлийн бодлогод хандах байр суурь зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох үйл ажиллагаа болно.
Б.Тэмүүлэн


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ