МАН-ын Ерөнхий нарийн бичигт Н.Баяртсайхан нэр дэвшихээр боллоо


МАН-ын 27 дугаар Их хурал маргааш 08.00 цагаас Соёлын төв өргөөнд эхэлнэ. Хурлаар намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгохоор төлөвлөөд буй. Намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Б.Энхмандах нар нэр дэвшээд байгаа бол Н.Баяртсайхан нэмэгдлээ. Н.Баяртсайхан нь Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан төдийгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Тэрээр Увс аймгийн харъяат бөгөөд МАН-ын нөлөө бүхий гишүүн аж. Сүүлийн үед төрийн бус байгууллагын ажил хийж байсан ч өчигдөр намынхантайгаа уулзаад Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшинэ гэдгээ хэлжээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ