Ө.Энхтүвшин: Үзэл баримтлалаа хүргэж чадалгүй ялагдсан

Тусгаар тогтнолын ордонд 16.00 цагаас эхэлсэн МАН-ын бага хурал одоо хүртэл үргэлжилж байна. Хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин маргааш тавих илтгэлийнхээ агуулгыг ярьж, мөн өнгөрсөн сонгуульд нам нь яагаад ялагдах болсон талаар тайлбарлав. Тэрээр "МАХН гэх улс төрийн хүчин МАН-ын авах ёстой байсан саналыг хуваасан. Нэрээ сольсныхоо дараа өөр улстөрч үргэлжлүүлэн авах боломжийг нь дутуу үнэлсэн. Нам нэр дэвшүүлэлтийн хувьд зарим зүйл дээр алдсан. Намын анхан шатны байгууллагаас хөндийрсөн. Мөн өнгөрсөн сонгуульд намаа үзэл баримтлалаасаа болж ялагдаагүй, харин үзэл баримтлалаа хүргэж чадаагүйн улмаас ялагдсан" гэлээ. Мөн МАХН-ын удирдлагад буй хүмүүстэй хэрхэн харилцах тухайгаа биш МАН-д сэтгэл зүрхтэй хэрнээ, улс төрийн нөхцөл шалтгаанаар салж явсан энгийн гишүүддээ нөхцөл байдлыг ойлгуулах, татах шаардлагатай байгааг онцолсон юм. Өнөөдөр эхэлсэн МАН-ын хурал гурван өдөр үргэлжлэнэ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ