"Залуус удирдлагад санаархах зөв үү гэдгийг бодох хэрэгтэй"

МАН-ын XXVII Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Намыг сайжруулья, хариуцлагыг сайжруулья, улс орны нийгэм, эдийн засгийг дээшлүүлье гэж ярьж байгаа нь зөв. Харин энэ том үгийн цаана хувийн жижиг амбиц, албан тушаал халхлагдаж байгаа бол муу. Тийм зүйл битгий байгаасай гэж хувьдаа бодож байна. Намын удирдлагад өрсөлдөх гэж буй залуус энэ намын удирдлагад хамаагүй санаархах зөв үү буруу юу, хэмжээ далайц нь хүрэх үү үгүй юу, цаг нь мөн үү үгүй юу зэрэг зүйлээ бодох хэрэгтэй. Маш сайн бодох хэрэгтэй." гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ