Т.Аюурсайхан: Шударга өрсөлдөөн болно байх гэж итгэж байна

МАН-ын XXVII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн хурлын анхаарал татаж байгаа нэг асуудал бол намын удирдлагыг сонгох явдал юм. Харин намын даргад өрсөлдөхөө албан ёсоор зарлаад байгаа "Шинэчлье" хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан хуулийн явцын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр намындаргын өрсөлдөөнийг "Шударга сайхан өрсөлдөөн болоосой гэж хүсч байна. Шударга өрсөлдөөн ч болно байх гэж итгэж байна. Нэр дэвшээд өрсөлдөж байгаа хүмүүс бодлогоо, хөтөлбөрөө ярих ёстой. Анх бид намын даргын өрсөлдөөнийг арай өөрөөр төсөөлж байсан. МАН-ын даргыг сонгохдоо нэр дэвшигч нь бодлого хөтөлбөрөө намын анхан шатны нэгжүүдэд танилцуулж, өөрсдийнхөө явуулах үйл ажиллагааг танилцуулсны дараа Их хурлаар шүүгдэж гарна гэж бодож байсан. Харамсалтай нь тийм зүйл болоогүй. Гэхдээ Их хурал дээрбодлого хөтөлбөрөө нээлттэй ярилцана байх" гэв.
Б.Тэмүүлэн

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ