Н.Номтойбаяр: Энэхүү явуулгын цаана УИХ-ын гурван гишүүн байгаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө зөвтгөх баримтыг дэлгэлээ. Тэрбээр хамгаалагчаар нь ажиллаж байсан Б.Батзоригийн бусадтай мөнгөн тохироо хийсэн бичлэгийг сонсголоо. Уг бичлэгт Б.Батзориг нь Н.Номтойбаярын нэр хүндийг унагаах зорилгоор тус тойрогт нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай тохиролцоонд хүрч сонгуулийн үеэр хийсэн мэдэгдлийг хийхэд хүрсэн байна. Хэдийгээр анхлан 100 сая төгрөгийн мөнгөн тохироо хийсэн боловч Ц.Шинэбаяр хэлсэндээ хүрэлгүй мянган ам.доллар өгсөн гэх Б.Батзоригийн иргэн Б-тэй хийсэн яриа байв. Иймд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү бичлэгийг холбогдох байгууллагад өгч, шалгуулахаар болсон байна.
Мөн "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ" гэсэн мэдээлэл гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэсэн. Гэвч надруу хутга барин дайрсан гэх мэдэгдлийг хийгээд “Мунзүй” хочит Г.Нямдоржийн талаарх баримтыг дэлгэлээ. “Мунзүй” хочит Г.Нямдорж нь нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудыг намжаана гэсэн утга бүхий дарамт үзүүлсэн бөгөөд түүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь өгсөн байна. Түүний энэхүү явуулгын цаана нь УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь урьдчилсан байдлаар илэрсэн холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ