Ерөнхий сайдын айлчлалыг үр дүнтэй болсон гэж үзэв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн талаархи дүгнэлт, АН-ын зарим гишүүд гэр цэцэрлэг ажиллуулах талаархи хуулийн төсөл өргөн барьсныг нягтлан хэлэлцэх, ажлын хэсэг гаргах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг урд хөршид дөрөв хоногийн айлчлал хийсэн бөгөөд үүний хүрээнд гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна. Д.Эрдэнэбат "Ерөнхий сайдын айлдчлын хүрээнд Монголын гурван компани БНХАУ-д нүүрсээ экспортлох асуудлаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тодруулбал, 20 жилийн турш нэг тэрбум тонн нүүрс экспортлох гэрээнд гарын үсэг зурснаар жилд 50 сая тонн нүүрс юм. Өнөөдрийн байгаа ханшаар авч үзвэл 50 тэрбум орчим ам.доллар болох юм. Тиймээс үүнийг АН-ын бүлэг зөв зүйтэй зүйл хийсэн гэж үзсэн. Ялангуяа үүнийг хувийн хэвшлүүд хоорондоо гэрээлж, хувийн хэвшлийг дэмжих хэлбэр лүү явуулж байгаа нь АН-ын баримталж байгаа үзэлд нэгдэж байгаа.Үүнээс гадна газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, гадаадаас шатахууны хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэн, нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах,төмөр замын боомтын тоог дөрвөн чиглэлээр нэмэгдүүлсэн нь Монголын эдийн засагт үр өгөөжээ өгөх асуудал.Дараагийн нэг асуудал нь хоёр орны худалдаа наймаа эрхэлдэг асуудал нь валютын хэлбэлзлээс үл хамааран тогтвортой байлгах нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайдын айлчлал ерөнхий дүнгээрээ Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэдүр дүнтэй болсон" гэлээ. Харин үүнийг түргэн шуурхай хийж гүйцэтгэхнь чухал гэж АН-ын бүлэг үзсэн байна. Мөн АН-ын бүлгээс Засгийн газарт арваннэгдүгээр сард багтаан өргөн, нарийн төмөр замын царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэж, бүлэг, УИХ-аар танилцуулах үүргийг өгсөн байна.
Бүлгийн хуралдааны хэлэлцсэн дараагийн асуудал нь АН-ын зарим гишүүд гэр цэцэрлэг ажиллуулах талаархи хуулийн төсөл өргөн барьсныг нягтлан хэлэлцэх, ажлын хэсэг гаргах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Гэр цэцэрлэг үр ашигтай байвал үүнийг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэдгийг маш сайн нягталж, судлах үүрэг даалгаварыг ажлын хэсгийхэнд өгсөн байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ