МАН-ынхан удирдлагаа сонгож чадсангүй

МАН өчигдрийн хуралдаанаар Их хурлаараа намын удирдлагыг сонгох байсан. Гэвч салбар хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг батласнаар намын удирдлагыг сонгож чадаагүй аж. Хурал өнөөдөр 10.00 цагаас үргэлжлэх бөгөөд намын удирдлагыг сонгоно. Өчигдрийн хуралдаанаар сонгуульт албаас гадна сонгогддог, томилогддог албан тушаалд 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар дүрэмдээ өөрчлөлт оруулжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ