М.Энхболдын аав нас барж, МАН-ын хурал хойшиллоо


МАН-ын XXVII Их хурал СТӨ-нд үргэлжлэх гэж байна. Өчигдрийн хуралдаанаар даргаа сонгох байсан ч салбар хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг батласнаар намын удирдлагыг сонгож чадаагүй. Харин өнөөдөр 10.00 цагаас үргэлжлэх байсан хурал өнөөдөр 14.00 цаг хүртэл хойшиллоо. Учир нь намын гишүүн М.Энхболдын аав нас барсан тул ийнхүү хойшилжээ. М.Энхболд намын даргад өрсөлдөж байгаа бөгөөд намын даргаа өнөөдөр сонгох юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ