Ерөнхийлөгч зарлигаар зарим хүнд шагнал гардуулжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсаны 35 жил, Монгол-БНЧУ-ын хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нээн илрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БНЧУ-ын иргэн, инженер Моёмир Краутерыг алтан гадас одонгоор шагналаа. Түүний шагналыг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам өчигдөр Прага хотноо гардуулсан байна.
Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал Б.Намхайнямбуу Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн медалиар Монгол-Чехословакийн хамтарсан хайгуулын ангид ажиллаж байсан геологич Владимир Миклаш, Бохумил Пиха, Эмануэль Коминек болон “Геомин” компанийн захирал Иржи Шоурек нарыг шагнажээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ