М.Энхболд Их хурал саатах ёсгүйг санууллаа


Өнөөдөр 10.00 цагаас хуралдаж эхэлсэн МАН-ын XXVII Их хурал 14.00 цаг хүртэл хойшлоод байгаа. Учир нь намын даргад өрсөлдөж буй УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав өнөөдөр таалал төгссөн юм. Хуралдаанаар намын даргыг сонгох тухай хэлэлцэж эхэлсэн боловч ийнхүү ажил явдал гарсан хэмээн Их хурал түр завсарласан. Харин намын даргад М.Энхболд өөрт тохиолдсон явдлаас болж Их хурал саатах ёсгүйг сануулсан ч МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарын МАН-ын төлөөлөл М.Энхболдын ар гэрт эмгэнэл илэрхийлэхээр явжээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ