МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдөнө


МАН-ын XXVII Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын хөтөлбөрийн дагуу өнөөдөр зохион байгуулалтын асуудал буюу намын дарга сонгох, Бага хурлаа бүрдүүлэх үйл явц өрнөх гэж байна. Одоогоор МАН-ын даргад УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татсан байна. Харин намын даргад нэр дэвшиж магадгүй гэж яригдаж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн яригдсангүй.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ