Г.Занданшатар: Дахин сэргэлтийн хурал боллоо

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон Хэвлэл, мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга М.Оюунчимэг намын XXVII Их хурлын үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын XXVII Их хурал өргөн оролцоотой болж байна. Мөн эв нэгдэл, шинэчлэл, дахин сэргэлтийн хурал боллоо гэж дүгнэж байна. МАН-ын даргын илтгэлээр алдаа, оноогоо дүгнэсэн. Хамгийн чухал нь Их хурал оролцогч төлөөлөгчид ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандлаа. Мөн эв нэгдлийг барьж чадлаа. МАН-ын даргын сонгууль, санал хураалт одоо яг явагдаж байна. Ардчилсан зарчмаар нэр дэвшигчид өрсөлдөөд хоёр хүн тунаж үлдээд байна. Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар нэрээ татсан” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ