Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагаас “А” танхимд хуралдана. Уг байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Мөн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд болно. Хурлаар Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг хэлэлцэх аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ