Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум эхэлнэ

Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалт өнөөдөр эхэлнэ. Уулзалт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд хоёр өдрийн туршид үргэлжлэх аж. Уг Их түмэн санаачилга хөтөлбөрийн зорилго нь зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зүүн хойд Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршдог юм байна. Мөн Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум зохион байгуулагдаж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ