УИХ-ын гишүүн Г.Уянга Ц.Мөнхбаяртай уулзахыг хүслээ

УИХ-ын гишүүн Г.Уянга иргэний хөдөлгөөний төлөөлөгчидтэй хамтран мэдээлэл хийлээ. Тэрээр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай уулзах хүсэлтийг ШШГЕГ-т гаргаснаа мэдэгдсэн юм. Мөн тэднийг батлан даалтад гаргахгүй бол олон улсын байгууллагад хандахаа мэдэгдэв. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар өнгөрсөн есдүгээр сарын 16 буюу ээлжит бус чуулганы нээлтийн Төрийн ордонд зэвсэгтэй нэвтрэхийг оролдсон билээ. Тодруулбал, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбоотой иргэний хөдөлгөөнийхөн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ