Танд баярлалаа


Энэ үг жирийн л нэг үг гэхдээ энэ удаа арай өөр байлаа. Үнэхээр урам зориг сэргэж, хүсэл тэнийсэн тул энэ үгийг Э.Бат-Үүл танд сэтгэл хангалуунаар хэлж байгаа юм. Таны тариалангийн газрыг жирийн тариаланч иргэдэд өгөхийн төлөөх тэмцэл, би ч энийг хөндлөнгөөс харж хотод дэмжин жагсаж байсан гэхдээ ингэх ёстой хэмээн бодож явсан. Харин Улаанбаатар хотыг та удирдан 1 жил боллоо. Энэ нэг жилийн хугацаа ямар хурдан, ямар их бүтээн байгуулалттай жил байв мөн ямар их их ачаалалтай дарамттай өнгөрөв. Гэхдээ бид гэхээсээ илүү та чадсан.Та биднийг манлайлаж, чиглүүлж, хурцалж, ажиллуулж чадсан. Энэ хот эргээд амилж амьсгалж байгааг хүмүүс залуучууд бид мэдэрч байна. Одоо бид юу хийх ёстойгоо ойлгож, та нарыг 1990 онд юуны төлөө тэмцэж, яах гэж тариланчдийг хамгаалж жагсаж байсныг илүү бодитойгоор сэтгэл зүрхэндээ мэдэрч инээмсэглэж байна. Энэ бол аливаа ажилд иргэдээ оролцуулан тэдэнтэйгээ хамтран ажиллах энгийн нэг зарчим. Одоо бидэнд хотоо иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх, дэд хотуудыг байгуулах, төрийн албыг иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг нийтийн үйлчилгээний байгууллага болгох бодит зорилгууд байна мөн та нар байна харах, үлгэр дууриал аваххүмүүс байхад Улаанбаатар хотын ирээдүй нүдэнд үзэгдэж гарт баригдах шиг.
Залуус бид одоо илүү хурц, илүү дайчин, илүү бодитой, илүү туршлагатайгаар сэтгэл зүрхээрээ иргэдэдээ үйлчилж, тэднийгээ хамгаалж, тэдний төлөө тэмцэж ажиллах болно. Танаас бид олон зүйлийг байнга авч байжээ. Тууштай шудрага, тайван зоримог гэхдээ хэзээ ч баярлалаа гэж хэлээгүй юм шиг. Та юу бодож сэтгэж, мөрөөдөж юуны төлөө ажиллаж байгаагаа залуучуудадаа ойлгуулж чадсан гэж бодож байна.
Цаашид тантай хамтран Улаанбаатарчуудын төлөө ажиллахад бид бүрэнитгэлтэйгээр урагшлан алхах болно. Учир бидэнд та нар Партизанууд минь байна, Та нарын зүрх сэтгэлд баярлалаа
А.Цэрэнбат
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ