Н.Номтойбаярын нууцалсан гурван гишүүн, нэг сайд хэн бэ

Парламентын нялх гишүүн Н.Номтойбаяр өөрийнх нь эсрэг гурван эрхэм гишүүн, нэг төрийн сайд, хоёр бизнесмен явуулга хийгээд байгаа тухай учир битүүлэг юм ярьсан. Энэ нь дээдсийн хүрээнд ихээхэн сэжиг таамаг дагуулж байна.

Хамгийн хялбархан гаргалгаа бол Засгийн газрын 18 гишүүнээс дангаараа сайдын алба хашиж байгаа хоёрхон хүн байдаг. Нэг нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал, нөгөө нь Зам тээврийн сайд А.Гансүх. Бусад нь дандаа УИХ-ын гишүүн. Үүнээс болоод хоёр сайд ч бие биеэ хардаж эхэлсэн гэнэ. Гэхдээ Н.Номтойбаяр өмнөх засгийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг У.Хүрэлсүхээр дамжуулан ашиг сонирхлынхоо үүднээс нэгэнтээ уургалсан шигээ А.Гансүхэд бугуйл шидээд бараагүй учир ихэд бухимдаж явдаг ажээ. Магадгүй иймээс түүний далд дайсан болсон ч байж мэднэ.

Харин гурван гишүүний тухайд бол Х.Болорчулуун, М.Зоригт, Б.Наранхүү гэсэн нэр эрхмүүдийн дунд цохиж явна. Яагаад гэсэн асуултад өөр өөрийн тайлбар хавчуулжээ. Гэхдээ мөн ч байж болно, биш ч байж мэднэ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ