Ц.Оюундарь СЕХ-той "үзэлцэнэ"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь саяхан өөрийн твиттер хуудаснаа Бангкокт оролцож буй хурлаа дуусгаад СЕХ-той "үзэлцэнээ" хэмээн жиргэлээ. Тэрбээр тус намаас 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт Д.Нямхүү болон Т.Мэндсайхан нар нэр дэвшсэн билээ. Харин МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ялж гишүүний тангаргаа өргөөд байгаа. Тэгвэл нэг хэсэг тэднийг эргүүлэн татах талаар ярьж байснаа нам жим болсон.Иймд тэрбээр энэ байдалтай тэмцэхээр болсон аж.

Б.Тэнүүн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ