Энэ онд 106 тэрбумыг Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно

УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэрДээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгтүлхүү хэлэлцлээ. Оюутанд хавтгайруулсан тэтгэлэх өгөх шаардлагатай шаардлагагүй гэсэн асуудал гишүүдийн анхаарлын дунд байлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатароюутнуудадөгөхтэтгэлгийн хэмжээг Засгийн газраас тогтоохоороруулж ирсэншалтгаан, цаашдаа тэтгэлгийн хэмжээ хэдэн төгрөг байхыгтодруулсан. Сангийн сайд Ч.Улаан "Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөнгийг төсөвт тусгасан" гэсэн хариултыг өгч байв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Мөнгө ярихаар халамжруу ороод байх юм. Би хувьдаа мөнгийг хариуцлагын хөшүүрэг гэж хардаг. Гэтэл өнөөдөр оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудал орж ирж байхад зөвхөн Сангийн яам байх жишээний. БШУ-ны яаманд огт хамаагүй зүйл шиг байж байна. Ингэж болохгүй. Нийгмийн баталгааны цаана мэдлэгийн баталгааг өгч байгаа эсэхийг холбож ярих хэрэгтэй. Хамгийн гол нь олгож байгаа мөнгө оюутны хариуцлага, тухайн дээд сургуулийн сургалтын чанар стандартыг хангахадүүргээ гүйцэтгэж байна уу гэдэг чухал. Энэ мөнгө оюутнуудын сурлагын чанар мэдлэгийн төвшнийг харьцуулсан уялдаанд ямар нэг үүрэг гүйцгэх шаардлагатай. Цаашид энэ нь зөвхөн нийгмийн баталгаа болох, эсвэл мэдлэгийн баталгаа болох замын алийг нь сонгох вэ. Үүнд хариулт хэрэгтэй. Нийгмийн амьдралд тус болсон нь үнэн ч гэлээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ямар нэгэн түлхэц болсон уу гэдгийг асуулаа.

Хууль санаачлагчийн зүгээс“Үндэсний тэтгэлэг олгосноор мэдлэгийн баталгаа болж чадаж байгаа эсэх талаар ярихаар үнэлгээний систем рүү эргэж харахшаардлагатай болж байгаа юм. Их дээд сургуулийн оюутнууд дүнгийн төлөө өрсөлддөг. Тэгэхээр кредитын систем рүү шилжүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал үнэхээр мэдлэгийн баталгаа болж чадна” гэлээ.

Харин Д.Эрдэнэбат гишүүн “ Оюутны тэтгэлэгийн мөнгө байгаа олох ёстой. Үнэхээр мэдлэг чадвар өндөр, сурлага сайтай оюутнууд нь 90 мянган төгрөгөөс илүүг ч авсан болно. Муу сурдаг, хариуцлагагүй, идэвхигүй оюутнуудад энэ мөнгө очих ёсгүй. Нийгмийн шударга хуваарьлалт байх ёстой. Дээд сургууль гэхээр л төр хувийн гээд ангилж тэгж боломж олгодог зарчим буруу.Хамгийн голномын сангүй,лабораторгүй биеийн тамирын заал байхгүй наад захын стандарт хангаагүй, түрээсийн байртай, түрээсийн багштай сургалт явуулдаг их дээд сургуулиудад энэ тэтгэлэг очих ёсгүй.Би энэ зарчмыг хатуу баримтлана гэж бодож байгаа. Сарын дундаж цалин нэмэгдсэнээр хязгаарлагдаад явдаг асуудал биш. Тиймээс тухайн дээд сургуулийн сургалт явуулах стандарт хангасан байдлаар нь ямар мөнгө олгох ёстойг тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт сурч чадаж байгаа нь ахиухан тэтгэлэг, мөнгөн урамшуулал авдаг, чаддаггүй нь авдаггүй энэ системийг Засгийн газрын журмаар зохицуулдагасуудлыг хуульд тусгах шаардлагатай байна. Хуулийн төсөл боловсруулагчид энэ заалтуудаа эргэж нэг харахыг хүсч байна. Ийм социалист маягийн зүйл хийж болохгүй. Хуулийн төсөлэнэ хэвээр үргэлжилбэл би эсрэг санал өгнө. Дээрхөөрчлөлтүүдийг тусгаад, хуулийн төслөө эргэж нэг хараад оруулж ирэх юм бол дэмжинэ.”гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Хуулийн төсөл санаачлагчид гишүүдийн хэлж байгаа саналуудыг анхаараарай. Багануурт оюутны хотхон барина гэж яриад л арван жил боллоо. Тэр мөнгө энд явж байж болзошгүй. Бид Их дээд сургуулиудын тоог бага болгоё гэж ярьдаг хэр нь хавтгайруулсан тэтгэлэг олгох нь оюутны тоогоо нэмэх, мөнгө олох хөшүүрэг болж байна.Гэтэл энэ мөнгө нь татвар төлөгчдийн хөдөлмөрлөж олсон мөнгө.харин оюутнуудад бол хэрэгтэй байгаа. Тиймээс хэрэгтэй зүйлийнхээ төлөө оюутнууд хөдөлмөрлөдөг болох хэрэгтэй гэж хэлж буй гишүүдийн саналыг анхаарах хэрэгтэй. Сургалтын байгууллагуудын чанарын стандартыг харгалкдаг байдалд өөрчлөлт оруулах хэрэгтэй.Хэн сайн хөдөлмөрлөсөн сурсанд нь илүү мөнгө олгох нь зөв. Эдгээр өөрчлөлтийг хийгээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ