Бага хурлын төлөөлөгчдийг нэр дэвшүүлж байна

МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурал Соёлын төв өргөөнд болж байгаа бөгөөд Бага хурлын төлөөлөгчдийг сонгохоор нэр дэвшүүлж байна. Бага хуралд нийт 310 хүн багтах юм. Үүний дараа Хяналтын ерөнхий хорооны гишүүд болон намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно.
Намын дүрмийн төсөлд Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 21 хүртэл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо 15 хүртэл байхаар тусгасан гэх бөгөөд Их хурлын 1100 гаруй гишүүдээс уг бүрэлдэхүүнийг сонгох аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ