МАН-ын генсек өнөөдөр тодорно

МАН-ын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд үргэлжлэв. Энэ хурлаар намын Бага хурлын гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалт явуулж, тооллогын комисс дүнгээ нэгтгэсэн байна. Өнөөдөр намын Их хурлыг дахин хуралдуулж, өчигдрийн санал хураалтын дүнг танилцуулна. Ингэснээр намын Бага хурлын товыг зарлаж, намын Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.


Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ