Ц.Оюундарь БНАСАУ-д хоригдох дөхлөө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь БНАСАУ-д хоригдох дөхсөн байна. Тэрбээр тус улсын удирдагч Ким Жон Илийн тухай ном худалдаж авч, гарын үсэг зуруулсан байна. Гэвч тус улсын хуулинд тэргүүний зурагт хуудаст нь хүртэл элдвийг сараачих хуулиараа хориотой, хэрэв зөрчвөөс бүр хорих ч заалттай байдаг аж. Харин генсек маань азаар номын дотор хавтас дотор гарын үсэг зуруулсан байжээ. Түүнийг тус улсын хүчний байгууллагынхан "саатуулж", Ц.Оюундариас авсан номоо түр өгөхийг хүсчээ. Цаг гаруй хугацаа өнгөрсний дараа “Асуудалгүй, таныг манай генерал явж болно гэлээ” хэмээн хэлээд номыг нь эргүүлэн өгсөн байна.
Б.Тэнүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ