БНХАУ руу жилд 1000 оюутан суралцуулна

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо. Тэрбээр "Монгол Улсыг хөдлөн гарч байгаа хоёр дахь төмөр зам зүүн талаар холбогдоно. Энэ нь гурван улсын хувьд эдийн засаг худалдааны ахиц гарна. Манай ачаа барааг далайгаар тээвэрлэх асуудлыг ч харилцан ярилцаж, хамтарч ажиллахаар болсон" гэв.“Ингэснээр ачаа бараа эргэлтийн манай гарц нэмэгдэж байна” гэлээ. Улаанбаатар хотод гурван улсын зөвлөгөө хийхээр болсныгХятадын тал хүлээн зөвшөөрсөн. Ирэх 2014 онд Монгол-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болох юм байна. Тиймээс ирэх оныг хоёр улс иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн жил болгон зарлаж байгаа юм байна.Жилдээ 300 орчим оюутныг Хятадын Засгийн газраас ивээн тэтгэн сургадаг. Үүнийг 1000 болгохоор болжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ