Ч.Улаан: Монгол Улсын нийт өр 8.4 их наяд төгрөгт эргэлдэж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр "Улсын өрийг тооцдог долоон аргачлал байдаг. Нэгд, Засгийн газрын шугамаар гадаадаас авч ашигласан хөнгөлөлттэй зээл, дотоодын зах зээлээс босгосон үнэт цаас, гаднаас бий болгосон үнэт цаасын өр, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн авсан өр, орон нутгийн өмчит компаниудын өр, Засгийн газар баталгаа гаргаж авсан зээлүүдийн өр хамаарч байна. Үүгээр тооцож үзэхээр энэ оны байдлаар Монгол Улсын нийт өр 8.4 их наяд төгрөгт эргэлдэж байгаа аж. Оны эцэст өр ДНБ-ний 49.5 хувьтай тэнцэнэ. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2013 онд өр 50 хувиас хэтрүүлж болохгүй гэх зарчмаа хадгалж байгаа. Ирэх оны тухайд ондоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлж болохгүй. Энэ зарчмаа хэвээр хадгална гэвэл “Чингис бонд”-ын хоёр дахь эх үүсвэр, “Самурай” бондыг гаргах боломжгүй болно. Цаад агуулгаараа энэ нь хөрөнгө оруулалтыг дэмжих эх үүсвэрийн дутагдалд ороход хүргэнэ" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ