Ч.Улаан: Хоёр яамны ажлын уялдааг хязгаарлах зүйл байгаа

УИХ-ын намрын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн оруулав. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаанаас гишүүд асуулт асууж байна.Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль яах аргагүй суурь хууль. Үүнийг харгалзаж төсвийн хуулиа батална. Таван тэрбумын зээл авахаар өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувь болчихоод байна. Харин УИХ-аас нэмэгдэл эх үүсвэр гаргана гэвэл улсын өрийн хязгаар өөрчлөх болно. Хоёр яам зээл авдаг боллоо гэлээ. Дотоодын зах зээлд эх үүсвэр босгохыг Сангийн яам хариуцаж байгаа. Гэхдээ хоёр яамны ажлын уялдааг хязгаарлах зүйл байгаа" гэв."
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ